Цэцэрлэг хотод 14000 орчим м2 талбайд мод тарьжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтээрээ мод тарих хөдөлгөөнийг өрнүүлж аймгийн хэмжээнд 13 сумын 139 ААНБ-ын 1550 гаруй иргэн 24400 орчим мод тарьсан байна. Тарьсан модны 22300 орчим нь чацаргана, үхрийн нүд, шар хуайс, монос, голт бор, гүйлс зэрэг 13 нэр төрлийн жимсний мод болон бут сөөг тарьжээ. Үлдсэн нь шинэс, гацуур, улиас мод ажээ.
2918 өдөр