Гэрээгээр ажиллаж байсан гаднын иргэн нэгнийхээ аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-06-19 18:24:16
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Халхгол суманд гэрээгээр ажиллаж байсан гаднын иргэд нэгнийхээ амийг бүрэлгэсэн хэрэг өнгөрөгч амралтын өдөр гарчээ.
Тодруулбал, Халхгол сумын Өндөр гүүр хэмээх газарт үйл ажиллагаа явуулдаг нэгэн компанид гэрээгээр ажиллаж байсан БНАСАУ-ын иргэн 26 настай эрэгтэй П.Г энэ сарын 18-ны шөнийн 00 цагийн үед хамт ажилладаг БНАСАУ-ын иргэн 44 настай эрэгтэй Х.С-ыг “Howo” маркын автомашинаар дайрсан гэж эх сурвалж мэдээлж байна. Одоогоор хэргийг тус аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ