Элэгний вирусын эсрэг үйлчилгээтэй эмийн хөнгөлөлтөд 607 сая төгрөг төсөвлөжээ
Орхон/МОНЦАМЭ/Өнөөдөр өглөө 11 цагт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд Монгол Улсын 15-аас дээш насны хүн амд хепатитийн В, С вирусын халдварыг илрүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд 2017 онд 40-65 нас, 2018 онд 15-39 насныханд элэгний В, С вирус илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээ зохион байгуулна.
2993 өдөр