Сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 05 дугаар сарын 12-ны эхлэн сумдад ажиллаж байна.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 27 дугаар тогтоолоор баталсан “Сумын ИТХ болон багийн ИНХ-ын үйл ажиллагааг үнэлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ажлын албаны ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд Алтай, Үенч, Булган, Дуут, Ховд, Буянт, Мянгад сумдад ажилласан юм.
3001 өдөр