Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж, монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгосон юм. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж бүтээнэ гэхэд итгэхгүй, үгүйсгэж байсан цаг ч бий. Гэвч Монголын төмөр замчид хийж, бүтээж чадна гэдгээ бодитоор харуулж, оюун ухаан, итгэл сэтгэлээ зориулж, өөрсдийн гараар үндэсний хэмжээний бахархлаа бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.
852 өдөр