Ковидын эсрэг арга хэмжээ Монгол ба дэлхийн улс орнуудад
Манай улс ковидын үеийн нөхцлөөс шалтгаалан хаасан хаалгуудаа бага багаар нээж, энгийн амьдралд шилжих, эдийн засгаа сэргээх алхмуудыг хийж эхэлж байна. Энэ сарын эхнээс урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулж эхлэх Засгийн Газрын шийдвэр гарч, мөн гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, үйл ажиллагааг хэвийн болгохоор болсон юм. Эдийн засаг тогтвортой хэвийн байхад иргэд өөрсдөө эрүүл мэндээ хамгаалдаг байхыг зайлшгүй шаарддаг цаг үе нэгэнт иржээ.
677 өдөр