ТОЙМ
Монголчуудад хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх муу зуршил уламжлал байгаагүй
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мансууруулах бодис, хууль бус наймаатай тэмцэх олон улсын өдөр  өнөөдөр тохиож байна.  НҮБ-ын мансууруулах бодистой тэмцэх албанаас “дэлхийн хэмжээнд 15-64 насны 270 сая хүн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг. Түүнээс 27 сая орчим нь тогтмол. Хэрэглэгчдийн 200 орчим сая нь каннабис, 15 орчим сая нь амфетамин, 15,9 сая хүн опиум /героин/, 13,7 сая нь кокаин хэрэглэдэг” болохыг судалгаагаар тогтоож байжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын улмаас жилд 780 мянга гаруй хэрэглэгч амь насаа алддаг гэнэ. АНУд гэхэд 2021 онд 5 минжт тутамд нэг хүн нас барсан хамсалтай мэдээлэл бүртгэгджээ. Дээрх судалгаа тоо баримтыг биднээс  хаа хамаагүй хил чанд, бусдын нутаг дахь үйл явдал гээд өнгөрч болохгүй болсон бололтой.
664 өдөр