ӨНГӨРСӨН ОН ЖИЛҮҮДИЙН ЗОВНИЛООС ӨӨРТ ОРШООСОН НЬ...
Улаанбаатар /МОНЦАМЭ/. С.Удвалын “Их хувь заяа” гэхэд л Хатанбаатар Магсаржавыг, Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” романд Дилав хутагтыг түүхэн бие хүний дүрээр сонгон авч чөлөөт өрнөлттэй, түүхэн хэрэг, үйл явдлыг цаг хугацааны хана хэрэмд тулган зогсоолгүйгээр хүүрнэсэн байдаг. Зарим нэг талаар түүхэн хэрэг явдал бүхий зохиол бүтээлийг улс төрийн романтай хольж хутгадаг учраас ийн тодруулав. Гол нь өгүүлэх гэж буй зохиолд гарч буй хүмүүс нь түүхэн бие хүмүүс буюу баримтат дүр бөгөөд тэдний үйл ажиллагаа, хүсэл зорилгыг уран сайханжуулж, он цагийн хувьд дэс дараалалд бүтээж, түүхэн цаг хугацаагаар хязгаарласан байна. Энэ бол Б.Номинчимэдийн “Цагаан бороо” роман юм.
1145 өдөр