Насанд хүрээгүй гурван хүүхэд хар тамхины хэргээр шалгагдаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн цагдаагийн газраас өсвөр насныхан болон залуус хаана, хэзээ хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгааг судалж тогтоосон байна. Энэ судлагаагаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэг 131 бүртгэгдсэнээс, 258 хүн холбогджээ. Үүнээс 50 гаруй нь 18-25 насны залуус байгаа нь анхаарал татна.
2454 өдөр