АТГ-аас ЖДҮХГ-ын захирал С.Төгсбилэг тэргүүтэй дөрвөн хүнийг баривчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас ЖДҮХС-гийн захирал С.Төгсбилэг, ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Энхбат тэргүүтэй дөрвөн хүнийг өнгөрсөн шөнө баривчилжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төрийн сайд, гишүүдийн хамаарал бүхий этгээдүүд зээл авсан асуудалтай холбоотойгоор ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангах үүрэгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сайд Б.Батзориг хариуцлага хүлээж, албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Үүнтэй холбоотой бусад сангуудын үйл ажиллагааг ч шалгахыг олон нийт шаардаж байгаа юм.