“Монгол цэргийн өдөр”-т зориулсан даамны тэмцээнд 9 сумын 130 гаруй хүн оюун ухаанаа сорилоо
Архангай /МОНЦАМЭ/. “Монгол Цэргийн өдөр”, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойг тохиолдуулан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас оюуны спорт болох 100 буудалт даамны спортыг хөгжүүлэх, спортоор дамжуулан хүүхэд багачуудын амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилгоор 100 буудалт даамны тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 9 сумын 130 гаруй даамчин оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.
1227 өдөр