Төвшрүүлэх сумынхан 1 га талбайд мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-06-07 17:09:44

Архангай /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих ажлыг Төвшрүүлэх сумын хэмжээнд зохион байгуулжээ.

Сумын ОНХС-гийн санхүүжилтээр дөрвөн төрлийн 4000 гаруй тарьц, суулгацыг авсан байна. Сумын төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын оролцоотой сумын төв рүү орж, гарах замын хоёр талын 1 га газрыг хашаажуулж, 3150 ширхэг мод тарьжээ. Энэ ажлыг эхлүүлсэн нь Төвшрүүлэх суманд анхны ногоон байгууламжийг бий болгож байгаа аж. Мөн 35 иргэнд 500 ширхэг чацарганы суулгацыг үнэ төлбөргүй өгч, заавар зөвлөгөө өгөн тариулсан байна. Модны арчилгаа, усалгааг сумынхан өөрсдөө хариуцах ажээ.

Холбоотой мэдээ