Сум, байгууллага бүр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөтэй болох шаардлагатай гэв
Баянхонгор /МОНЦАМЭ/. Бодит байдал дээр хөдөлмөрийн эрэлт, нийлүүлэлтэд үүсч буй гол асуудал нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол гэдгийг албаныхан хэлж байна. Ажил олгогч болон ажил хайгчдын хоорондын уялдаа холбоог сайжруулж, хамаарлыг нэмэгдүүлэх зорилго бүхий "Хөдөлмөр эрхлэлт" аймгийн зөвлөгөөний үеэр тус асуудал хөндөгдсөн юм. Зөвлөгөөнд аймаг орон нутгийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргачид, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчид болон ажил хайгчдын төлөөлөл оролцсон байна.
2177 өдөр