ЗАВХАН
Дөрвөлжин сумын эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хамтран ажиллана
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Дөрвөлжин сумд “Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо нөлөөллийг нэмэгдүүлэх нь”  нэртэй төслийг хэрэгжүүлээд зургаан сар болж байна. Энэхүү төслийг Завхан аймгийн  Дөрвөлжин сумын эмэгтэйчүүдэд зориулан МОНЭС-ийн санхүүгийн дэмжлэгтэйгээр, CEDAW-WATCH ТББ, МСНЭ-ийн Завхан дахь салбар, ЦЭЦБИЛЭГТ ҮЙЛС ТББ хамтран хэрэгжүүлж байгаа ажээ. Төслийн хүрээнд тус суманд үйл ажиллагаа явуулж буй Баян Айраг эксплорэйшн ХХК-ийн үйл ажиллагааг хариуцлагажуулах, сум орон нутаг, уул уурхайн компаниудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй ил тод болгох орон нутгийн эмэгтэйчүүд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх байгаль орчныг хамгаалах чиглэлээр нэгдэж өөрсдийн санал санаачлага дуу хоолойг илэрхийлэх боломжийг олгож тэднийг бүлэг болгон чадавхижуулж байгаа гэхчлэн дэлгэрэнгүй мэдээлэл сурвалжлагыг бэлтгэн хүргэж байна. 
2326 өдөр