Сургалтын ачааллыг багасгах, сурах бичгийг олон дахин солихгүй байх хүсэлт тавилаа
Орхон/МОНЦАМЭ/ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Орхон аймагт ажиллах үеэрээ ерөнхий боловсролын сургуулийн багш, эцэг, эхийн төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр “Орхон аймгийн эцэг, эхийн холбоо” ТББ-аас хэд, хэдэн асуудал дэвшүүлсэн шаардлагыг Ц.Цогзолмаа сайдад өгсөн юм. Тэд, “Хүүхэд хөгжил 2020” хөтөлбөрийг дэмжих, сургалтын ачааллыг багасгах, сурах бичгийг олон дахин солихгүй байх, агуулгад анхаарах, гүнгийрүүлсэн сургалттай гэх төлбөртэй ангийн асуудлыг шийдвэрлэх хүсэлт тавьжээ.
2188 өдөр