Бага насны хүүхэд хүчиндсэн этгээдүүдэд 16 жилийн хорин ял оноолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-13 12:35:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Прокурорын газраас бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл хийлээ. Он гарсаар аймгийн хэмжээнд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг дөрөв гарчээ.  

Энэ оны тавдугаар сарын байдлаар аймгийн Прокурорын газар эрүүгийн хуульд заасан хүчиндэх төрлийн 12 гэмт хэрэгт хяналт тавьж, зургаан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс хоёр хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.  Тодруулбал Иргэн “Б” нь 2016-2018 оны хооронд бага насны дагавар охин “О”-г 12 настайгаас нь хүчиндсэн байна. Мөн иргэн “Н” 2016 оны хоёрдугаар сараас эхлэн бага насны “А”-д бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэж, 2018 оны долоодугаар сарын 25-нд хүчиндсэн байна.

Дээрх хэргийг Эрүүгийн хуулийн 12.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг гаргаж, шүүхэд шилжүүлжээ. Уг хэргийг Шүүхээс хянан хэлэлцээд иргэн “Б”-г бага насны хүүхдийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 16 жилийн хорих ял,  иргэн “Н”-д  15 жилээр хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээ