Хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-15 19:34:18
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Цусны донорын дэлхийн өдрийг аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Орхон салбар хамтран А.Амарын талбайд олон нийтийг хамарсан өдөрлөг зохион байгууллаа.

Орхон аймагт цусаа бэлэглэж бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг 300 гаруй хүндэт донор байдаг. Үүнээс 70-аас дээш удаа цусаа өгсөн донорыг “Хүрэл”, 100 –аас дээш удаа цусаа өгсөн донорыг “Мөнгөн”, 150–иас дээш удаа цусаа өгсөн бол “Алтан” донор цол тэмдгээр  алдаршуулан шагнадаг байна. Үүний хүрээнд зарим хүндэт доноруудыг аймаг, орон нутаг болон МУЗН шагнаж урамшууллаа.

Монгол Улсад өдөрт 100 орчим донор цусаа өгч байж  эмнэлгийн тайван үеийн хэрэгцээг хангана гэж тооцдог. Харин ДЭМБ-аас  хүн амын гурван хувь нь байнгын донор байхад тухайн улс орон өөрийн орны цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангаж чадна гэж үздэг аж.  

2016 онд Монгол Улсын хэмжээнд нийт 32966 донор цусаа бэлэглэсэн бол 2017 онд 33407 болж, цусны нөөцийн хувьд 2018 оны тавдугаар сарын 1-ний байдлаар өмнөх оноос 36,1 хувиар нэмэгджээ

Холбоотой мэдээ