Лигийн аваргууд 10 багт хуваагдан тогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-11 18:56:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн “Зүүний хүчний холбоо” хөл бөмбөгийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгууллаа. Уг тэмцээний тэргүүн байрт “Хангарьд хоккей фрейде” баг орлоо.

Тэмцээнд арван багийн 140 гаруй тамирчин оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм. Анх 2007 оноос эхэлсэн уг тэмцээн энэ удаа хөлбөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээний завсарлагааны үеэр болж байгаагаараа онцлог юм. Учир нь лигийн аварга шалгаруулах тэмцээнд аймгаа төлөөлөн оролцож буй тамирчид дээрх 10 багт хуваагдаж тэмцээнийг улам сонирхолтой болгожээ. Мөн уг тэмцээнд амжилттай сайн оролцсон тамирчдыг улсын аварга шалгаруулах тэмцээний багт шалгаруулж авсан байна. Энэ утгаараа уг тэмцээн ач холбогдолтой болсон гэж тамирчид онцолж байлаа. 

Холбоотой мэдээ