Аймгийн Цэргийн штабын даргаар дэд хурандаа Л.Болдыг томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-18 12:22:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Батлан хамгаалахын сайдын тушаалаар Орхон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар дэд хурандаа Л.Болдыг томиллоо.

Дэд хурандаа Л.Болд нь 1985-1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Одесс хотын Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Артиллерийн техникч инженер мэргэжлээр төгссөн.
1988-1990 он хүртэл Ардын армийн 270-р ангид салаан захирагч, ротын захирагч,1991-1994 он хүртэл Зэвсэгт хүчний 210-р ангид Албаны даргын туслах, Албаны дарга,1998-2001 он хүртэл Зэвсэгт хүчний 186-р ангид Засварын тасгийн дарга, Галт хэрэгслийн инженер, 2002-2019 он хүртэл ЗДТГ-ын Цэргийн штабт Нөхөн хангалт, тоо бүртгэлийн офицерын албыг хашиж байгаад ийнхүү Цэргийн штабын даргын албанд томилогдлоо.
Аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан Г.Батсуурь нь Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын даргын албанд томилогдон ажиллаж буй.
Холбоотой мэдээ