Аймгийн ОБГ гурван сая төгрөгөөр шагнууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-06-13 17:05:12
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ОБГ өнгөрсөн онд гамшиг ослыг хохирол багатай даван туулсан, малын гоц халдварт шүлхий өвчнийг богино хугацаанд тархаалгүй дарж чадсан зэрэг үзүүлэлтээрээ улсад өндөр үнэлгээ авчээ.

Мөн аймгийн ЗДТГ-ын дэргэдэх хэлтэс, агентлагуудын хяналт, шалгалтын дүнгээр эхний байрт орж гурван сая төгрөгөөр шагнууллаа. Мөн УБХ, БОАЖГ, НДХ, Санхүүгийн хяналт, дотоод аудитын алба тус бүр гурван сая төгрөгөөр шагнууллаа. Аймгийн ЗДТГ нийт гурван бүлэг, 17 үзүүлэлтээр төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хянаж, шалган амжилт, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг уламжлалтай юм. 

Холбоотой мэдээ