Зориудаар нөлөөлж хур тунадас оруулсанаар түймэр бүрэн унтарчээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд гарсан түймрүүдийг унтраах, хөрсний чийгийг нэмэгдүүлэх зорилгоор Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат, Баруунбүрэн, Орхон, Орхонтуул сумдын нутагт цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэн сарын 5-ны өдөр амжилттай хийсний үр дүнд тус сумдын нутгаар 6-29 мм, бусад сумдын нутгаар 9-27 мм хур тунадас оржээ. Энэхүү үйл ажиллагааны үр дүнд Мандал, Баруунбүрэн сумдын нутагт гарсан түймэр бүрэн унтарсан байна.
2926 өдөр