Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ нэгдүгээр сургуулийн баг манлайлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-03 10:28:31
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сургуулийн насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох зөв дадлыг эзэмшүүлэх зорилго “Ногоон гэрэл-цагаан шугам-2017” тэмцээнд Сүхбаатар сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн “Аврагч дохиур” баг тэргүүлжээ.
Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогддог “Ногоон гэрэл-цагаан шугам-2017” тэмцээнийг аймгийн Боловсрол, соёлын газар, Аймгийн авто сургуулиудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Миний монгол энтертаймент” ТВ зэрэг байгуулагууд хамтран зохион явууллаа. Тэмцээнд Сүхбаатар сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар 12 жилийн дунд сургуулийн зургаан баг оролцож, авъяас чадвар, мэдлэг, оюун ухаанаа уралдуулсан байна. Ингээд тэргүүн байрт Сүхбаатар сумын нэгдүгээр сургуулийн “Аврагч дохиур”” баг, удаах байрт Сүхбаатар сумын дөрөвдүгээр сургуулийн “Цагаан шонхор” баг, гуравдугаар байрт Сүхбаатар сумын гуравдугаар сургуулийн “Сонор” баг, тусгай байрт Сүхбаатар сумын 6 дугаар сургуулийн “Манлайлагч” баг тус тус шалгарч, шагналын эзэд болжээ. 
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ