Гамшгийн үеийн дуут дохиогоор жагслаа
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд 10 дугаар сарын 05-ны өглөөний орон нутгийн 7 цагт гамшгийн дуут дохиогоор Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт жагслаа.Энэ үеэр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Б.Ариунбуян, Увс аймгийн Онцгой комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Э.Насанбат нар болон ОБЕГ-ын ажлын хэсэг нийт бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө.
2438 өдөр