Аймгийн боловсролын байгууллагын 60 жилийн ой тохиож байна
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, Соёл урлагийн газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд болж байна. Ойн арга хэмжээ БСУГ-ын гадна талбайд туг өргөх ёслолоор өчигдөр эхэлсэн бөгөөд Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр үргэлжилсэн юм. Тэрчлэн, эрдэм шинжилгээний бага хурал, боловсрол, соёл, урлагийн салбарынхны нэгдсэн тоглолт, баярын хурал зэрэг арга хэмжээнүүд зохиогдож байна.
2459 өдөр