Гурван суманд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны Элсэлтийн ерөнхий шалгалт, түвшин тогтоох шалгалт, анги нийтийн төрөлжсөн олимпиадуудын нэгдсэн дүнг харгалзан хангалтгүй оноотой дүгнэгдсэн зарим сумдын Ерөнхий боловсролын сургуулиудыг сонгон аймгийн БСУГ-ын 10 мэргэжилтэн баг болж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж эхлээд байна. Тодруулбал, Тариалан, Зүүнговь, Тэс сумдын ерөнхий боловсролын сургуулийн 200 орчим багш нарт мэргэжлийн ур чадвар, аргазүй эзэмшүүлэх сургалт, төгсөх ангийн сурагчдад ЭЕШ-д бэлтгэх, мэргэжлээ хэрхэн сонгох талаар зөвлөгөө өгсөн бөгөөд энэхүү ажлаа 10-р сард тухайн 3 сумын сургуулийн сургатын чанар, сурагчдын ЭЕШ-ын оноо зэрэгт гарсан ахиц дэвшлээр дүгнэх юм байна.
2204 өдөр