“Увс нуур цом 2018”-ын эзэн тодорлоо
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн “Аваргуудын” нэрэмжит “Увс нуур цом 2018” үндэсний бөхийн чуулга барилдаан энэ сарын 27-28-ны өдрүүдөд Увс аймгийн Спортын ордонд болж өнгөрлөө. Уг барилдаанд Улсын начин цолтон нэг, аймгийн арслан цолтон тав, аймгийн заан цолтон гурав, аймгийн харцага цолтон найм, аймгийн начин цолтон долоо, сумын заан цолтон 20, сумын харцага цолтон гурав, сумын начин цолтон гурав, залуу бөх нэг, нийтдээ 51 бөх хоёр өдрийн турш тойргийн журмаар барилдаж дүнгээ гаргалаа.
2414 өдөр