Хөдөлгөөнт баг оторчдод хүрч ажиллаж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Малчид, оторчдод төрийн үйлчилгээг газар дээрээс нь хүргэж байна. Тус аймгийн нийт нутгийн 5 хувь ногоотой, 15 хувь дунд зэрэг, 80 хувь нь гантай байгаа юм. Тиймээс малчид отроор нүүдэллэн ногоотой газар нутаг дээрээ бөөгнөрөл үүсч байгаа билээ. Иймд зуншлага тааруу үед малчид, оторчиддоо төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор хөдөлгөөнт баг ажиллаж байна.
2115 өдөр