“Дотуур байр- Хөгжлийн орчин” сэдэвт сургалт болж байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Дотуур байр- Хөгжлийн орчин” сэдэвт сургалт болж байна.
Уг сургалтаар дотуур байрны сурагчдын эрүүл аюулгүй амьдрах, суралцах, хөгжих үйл ажиллагааг зохин байгуулахад дотуур байрны ажиллагсдыг чадваржуулан, дотуур байрны багш нарын ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймагтаа анх удаагаа зохин байгууллаа.
Тус аймагт ерөнхий боловсролын сургуулиудын 17 дотуур байранд 6-18 насны 891 гаруй хүүхэд амьдарч байгаа аж.
2216 өдөр