Олон улсын байгууллагууд Баян-Өлгий аймагт тусламж үзүүлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж найман багийн 530 өрхийн 2500 гаруй хүн гамшигт өртөж, олон гэр, байшин, хашаа усанд автсантай холбогдуулан олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд, тухайлбал, Дэлхийн зөн, Адра, Мерси Кор Монгол, Монголын улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагаас гамшигт өртсөн иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхлээд байна.
2525 өдөр