ДАРХАН-УУЛ: Гуравдугаар шатлалын нэгдсэн эмнэлэг барих төслийн ажил эхэллээ
Дархан, 2025 оны наймдугаар
сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Европын
сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд 2024 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээний
хүрээнд гуравдугаар шатлалын эмнэлэг барихаар болсон. Эрүүл мэндийн яамны харьяанд хэрэгжиж
буй энэхүү төслийн Монгол Улсын талаас санхүүжүүлэх гадна дэд бүтцийн ажлууд
болох эмнэлгийн цогцолборыг аймгийн төв замтай холбох авто зам, замын
гэрэлтүүлэг болон үерийн далангийн ажлууд эхэллээ.
38 өдөр