ДАРХАН-УУЛ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан намар-2024” ургацын баярт оролцов
Дархан, 2024 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/.
Газар тариалангийн салбарын 70 гаруй хувийг эзэлдэг Дархан-Уул, Сэлэнгэ,
Төв аймгийн Алтан намар арга хэмжээ Дархан хотод болж байна. Тодруулбал Монгол Улсад шинжлэх ухааны
үндэслэлтэй газар тариалан хөгжсөний 65 жил, "Алтан намар-2024", "Хүнсний
хангамж-аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж
буй ургацын баяр өнөөдөр эхэллээ.
154 өдөр