“Торгоны зам-вааран урлал" олон улсын үзэсгэлэн нээлтээ хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dogsom@montsame.mn
2018-09-13 15:55:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗГХА Соёл, урлагийн газар “Бүс ба зам” хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Үйлдвэр, мэдээллийн яамны дэргэдэх Соёл урлагийн төв болон И Ли мужийн Өв соёлын газар, ОХУ-ын Буриад Улсын Үндэсний музей, Монгол Улсын Уран зургийн галерейтэй хамтран “Торгоны зам – вааран урлал” олон улсын үзэсгэлэнг энэ сарын 15-нд зохион байгуулна.

Бэлтгэл ажлын хүрээнд БНХАУ-ын шаазан урлалын төв болох Жиндэмин хотод Монголын талаас МУУГЗ, Төрийн шагналт, зураач Ш.Чимэддорж, уран бичлэгийн мастер, зураач П.Тамир, Буриадын талаас тус улсын нэрт уран бүтээлчид Александра Дугарова, Чингис Базаров нар Хятадын уран бүтээлчидтэй хамтран энэ оны 3 дугаар сараас эхлэн 14 хоногийн хугацаатай үзэсгэлэнд тавих бүтээлээ туурвих ажлыг хийж гүйцэтгэжээ.
Холбоотой мэдээ