Онцгой байдлын албанд нэн шаардлагатай багаж хүлээлгэн ѳгѳв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-09-15 15:04:18
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сумын "Орон нутгийн хѳгжлийн сан"-ийн хѳрѳнгѳ оруулалтаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид 8 тѳрлийн 21 ширхэг багаж, хэрэгслийг хүлээлгэн ѳгѳв. Үүнд цахилгаан доголдсон үед ашиглах 220вт-ын цахилгаан гаргах мотор, аврах үйл ажиллагаанд ашиглагдах багаж хэрэглэл, гал түймэр унтраах гар багаж, цахилгаан хөрөө багтжээ.

Нэн шаардлагатай багаж хэрэгсэлтэй болсноор ой хээрийн түймрийн үед болон аврах ажиллагаанд ашиглах материаллаг бааз илүү сайжирч байгааг ОБГ-ын удирдлагууд хэлэв.Түүнчлэн жил бүр тодорхой хэмжээнд багаж болон бусад зүйлийг шинэчилдэг ч зарим нь багаж хэрэглэл аврах үйл ажиллагааны үед хаягдах, эвдрэх тохиолдлууд гардаг аж.

Ард иргэдээ болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах чиглэлд орон нутаг, Онцгой байдлын албатай илүү нягт хамтран ажиллана гэдгээ Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал илэрхийлэв.
Дашрамд Аймгийн ОБГ нь Дархан сумын 2017 оны "Хѳдѳлмѳрийн аварга" байгууллага юм.
 
Л.Отгонбаатар
Холбоотой мэдээ