Гэнэтийн шалгалтыг өдөр бүр хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-12-11 13:21:56

Нийтийн тээврийн автобуснууд ноцтой осол гаргах нь ихэссэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” албан даалгаврыг нийтийн тээврийн компаниудад хүргүүлсэн юм.

 Уг албан даалгаврын дагуу Нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Өдөр бүр гэнэтийн шалгалт ч хийх болжээ. Өчигдрийн 06:40 цагаас 22:40 цаг хүртэл  Ч:17А ”Баруун 4 зам - Их тойруу - Нарны зам”, Ч.17Б “Баруун 4 зам - Нарны зам - Их тойруу”, Ч:18А “3-4 хороолол - Ард кино театр - Тэц-4” чиглэлийн 19 автобусанд нийслэлийн Тээврийн газрын 65 мэргэжилтэн өдрийн турш хяналт тавин ажилласан байна. гэнэтийн шалгалтаар  “Ээлжийн жолоочгүй, хий хөлдсөн, машинтай шүргэлцсэн, LED хаяг ажиллаагүй, камерын харах өнцгийг өөрчилсөн” зэрэг зөрчлүүд илрэв. Илэрсэн зөрчлийг цаг тухайд нь “Хяналтын деспичер алба”-тай холбогдон арилгуулжээ. Дээрх гэнэтийн хяналтын ажлыг энэ оныг дуустал өдөр бүр хийхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна гэж  Нийслэлийн Тээврийн газраас мэдээлэв.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ