ҮДБЭЧ соёлын олон талт хамтын ажиллагааг дэлгэрүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-11 15:07:54

Монгол Улсын ҮДБЭЧ-ын 65 жилийн тэмдэглэлт өдрүүд энэ сарын эхний долоо хоногт тохиолоо.

Энэхүү түүхэн ой нь тус чуулгын хамт олны болон үндэсний урлагаа дэлхийд сурталчилсан бүхий л он жилүүдийн баяр юм. Ойн хүрээнд ҮДБЭЧ-ын маркетингийн алба Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын Хүүхдийн ордон, Улаанбаатар хотын музей, Монголын Урчуудын эвлэл, “Монгол костюмс” төв, “Эгшиглэн магнай”, “Сүү” ХХК, “Талх чихэр” ХХК, “World wine” зэрэг байгууллагатай хамтран ажиллажээ.   

Мөн тус чуулгын бүжиг, дуу, хөгжим албаны шилдгийн шилдэг уран бүтээлүүдийг нэгэн тасалбараар багц болгон худалдаалж үзэгчдэд нэг тасалбараар 3 тоглолт үзэх боломж олгосон юм.

Түүнчлэн 2013 оны Бүх урлагийн Гоо марал шагналт “Монголын их хатад” тоглолтын өмнө “Монгол костюмс” ХХК-тай хамтарсан загварын шоу зохион байгуулсан нь үзэгчдийг түүхэн хатдын хувцас, хэрэглэл, гоо зүйн соёлтой танилцах боломж олгов.

Ж.Болор

Холбоотой мэдээ