Цасан шуурга шуурч хүйтэрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-14 09:53:40

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг малчид, тээвэрчид, ард иргэдэд анхааруулж байна.

Ус цаг уурын орчны хүрээлэнгээс өгч буй мэдээллээр өнөөдөр нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 14 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө. 

Энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байх төлөвтэй байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ