Зүүн хойд азийн мужуудтай газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-09-09 18:47:17

Төв аймгийн засаг дарга Д.Баярбат тэргүүтэй 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 8 сарын 31-ээс 9 сарын 05-ны хооронд БНХАУ-ын Жилинь мужийн Чанчунь хотод болсон Зүүн хойд азийн Худалдаа хөрөнгө оруулалтын “Экспо-2015” үзэсгэлэнд оролцоод ирлээ.

БНХАУ-ын Худалдааны танхим,Хөгжил шинэчлэлийн хороо, Жилинь мужийн Ардын засгийн газраас  зохиосон Зүүн хойд азийн 6 орны үзэсгэлэн худалдааны үеэр орон нутгийн туршлага, хөгжлийн гарцаас хуваалцсан олон төрлийн үйл ажиллагаа түлхүү зохион байгуулахад тус аймаг соёл, урлаг, хөдөө аж ахуйн техник тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдаанд илүү ач холбогдол өгч газар тариалангийн салбарт  хамтран ажиллах санамж бичиг байгуулах эхлэлийг тавьжээ. Мөн зургаан орны мужийн залуучуудын форумын төлөөлөл оюутан солилцооны хөтөлбөрийг улам баяжуулж, олон чиглэлд олон мэргэжлээр суралцах яриа хэлэлцээр хийсэн байна.

 Төв аймаг Жилинь мужтай 1997 оноос хамтын ажиллагаа эхлүүлж, Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Япон, Монгол, Орос зургаан улсын  экспод ес дэх жилдээ оролцжээ.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд