Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом Сүхбаатар аймагт аялж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-16 10:22:18

Олимпийн хөгжлийг дэмжих сангийн цом энэ сарын 1-нээс 12 сарын 29-ний хооронд Сүхбаатар аймагт аялж байна.

Хамгийн эхний байгууллагууд аймгийн Биеийн тамир спортын газрын хамт олон нэг өдрийн цалин,  аймгийн ЗДТГ нэг сая төгрөг, Баруун-Урт сумын ЗДТГ-ын хамт олон нэг өдрийн цалин, Эрүүл мэндийн газар найман зуун мянган төгрөгийг тус тус хандивлажээ. Харин тав дахь байгууллага болох Цайрт минераль ХХК-д цом, дэвтрийг  гардуулан өгөөд байна. Цайрт минераль ХХК-аас “ДБЭХС” ТӨХК-ийн Сүхбаатар салбар болон дөрвөн ЕБС-уудад очих юм.

Монгол Улсын ерөнхий сайдын нэрэмжит уг цом нь “Рио-2016” олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчидын бэлтгэл сургуулилт, тэдэнд уралдаан тэмцээндээ оролцоход нь сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хандив цуглуулах зорилготой.  Энэхүү цом нь Монгол орны 21 аймаг, 9 дүүрэгт таван зэрэг аялж байгаа юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ