Хэнтий аймгийн Бүртгэлийн байгууллагын түүхэн замналаар ном бүтээжээ

Орон нутагт | Хэнтий
erdenechimeg@montsame.mn
2015-12-19 21:49:32

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Хэнтий аймгийн улсын бүртгэлийн байгууллагын түүхэн замналыг судлан сурвалжилж, эмхэтгэн “Хэнтий аймгийн бүртгэлийн байгууллагын түүхэн замнал” номыг бүтээжээ.

Энэхүү номонд бүртгэлийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, тухайн үед авч хэрэгжүүлж байсан түүхэн арга хэмжээ, үйл явдал, улсын бүртгэлийн ажлыг эрхэлж, орчин үеийн нэгдсэн тогтолцоонд шилжих үндэс суурийг тавилцахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан үе үеийн ажилтнуудын сэтгэгдэл, дурсамж , ярилцлагыг нийтэлсэн байна.

Мөн энэхүү номыг бүтээхэд Монгол Улсын бүртгэлийн байгууллагын түүхэнд дурьдагсан он цагийн дарааллаар судлан үзэхэд Хэнтий аймагтай холбоотой зарим бичиг баримт архивын сан хөмрөгөөс олдохгүй байсныг  онцолжээ.

Тус номыг Аймгийн улсын бүртгэлийн дарга Б.Эрдэнэнамжилмаа байгууллагынхаа түүхийг баримт болгон үлдээх зорилгоор, хамт олныхоо хүчин чармайлтаар эмхэтгэн зохиомжилсон байна.

О.Буянхишиг

Холбоотой мэдээ