ЭЕШ-т сурагчдыг амжилттай бэлтгэсэн багш нарыг шагналаа

Орон нутагт | Баянхонгор
erdenechimeg@montsame.mn
2015-09-10 15:21:47

Элсэлтийн ерөнхий шалгалтад сурагчдыг амжилттай бэлтгэж оролцуулсан багшийг шалгаруулах болзол журмыг Баянхонгор аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 21 дүгээр тогтоолоор баталсан. Энэ дагууд жил бүр сурагчид нь амжилт гаргасан багш нарыг шагнаж урамшуулдаг болжээ. 

Журамд заасны дагуу  болзлоор энэ жил “Номундалай” сургуулийн математикийн багш Д.Өлзийбаатар 24 сурагчийг ЭЕШ-д бэлтгэж, бүх шалгуурыг бүрэн хангаснаар 5 сая төгрөгөөр шагнуулсан байна. Харин 6 шалгуураас 5 шалгуурыг хангасан “Эрдэм” сургуулийн Түүх нийгмийн багш Б.Энх-Амгалан, “Номундалай” сургуулийн математикийн багш С.Цэцэгдулам нар өргөмжлөл, улсын дунджаас 20-40 оноогоор илүү байсан “Соого сейкео”, “Эрдэм”, Өлзийт сумын “Сайн оюут” сургууль тус тус батламж гарджээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд