Ирэх жил 6,6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт ирэх жил 6,6 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэхээр баталсаны 70-аад хувийг хувь хүний орлогын албан татвар эзэлж байна.
Үлдсэн хэсгийг нь газрын төлбөр, үл хөдлөх хөрөнгийн, авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татвар, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар ашигласны төлбөрөөр бүрдүүлэх юм байна. Харин энэ жилийн татварын төлөвлөгөө 2,0 тэрбум төгрөгөөр тасарч байгаа гэнэ.
Г.Сүхээ