Баянзүрх хайрханы хишиг барилдаанд О.Хангай түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 13:42:13

Баянзүрх хайрханы хишиг барилдаан өнгөрсөн ням гарагт Монгол бөхийн өргөөнд болж аймгийн арслан O.Хангай түрүүлжээ.

Энэ оны отгон хишиг барилдаанд Монгол Улсын арслан Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын гарьд Б.Гончигдамба, улсын заан Ч.Санжаадамба, Б.Батмөнх, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан тэргүүтэй 256 бөх зодогложээ. Барилдааны үзүүр түрүүнд залуу арслан Э.Оюунболд, Ховд аймгийн арслан O.Хангай нар барилдаж O.Хангай давсан байна. Тэрбээр гурвын даваанд аймгийн заан Т.Бэгзсүрэнг давж, улмаар улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, улсын начин Т.Баасанхүү нарыг өвдөг шороодуулж, их шөвөгт үлдсэн. Тус даваанд улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ө.Даваабаатарыг, аймгийн арслан O.Хангай улсын гарьд Б.Гончигдамбыг тус тус давсан юм. түрүү булаалдахаар үлдсэн юм. Э.Оюунболд арслан хоёр талд нь ээлжлэн мордоод түрж хөөхөд O.Хангай дагуулж мушгиад давлаа. Ес дэх жилдээ болж байгаа Баянзүрх хайрханы хишиг барилдааныг “Бридж” групп ивээн тэтгэн явуулдаг уламжлалтай.

Д.Өлзий

Холбоотой мэдээ