Жүдогийн шилдэг багууд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТМонголын жүдо бөхийн холбооны дэргэдэх Монголын “Жүдо академи”-ийн нэрэмжит өсвөр үе, залуучуудын багийн тэмцээн энэ сарын 20-нд Спортын төв ордонд болж шилдгүүдээ тодруулав.
Тав дахь удаагийн тус тэмцээний өсвөрийн ангилалд 17, залуучуудад есөн багийн нийт 200 гаруй тамирчин өрсөлдөв. Өсвөрийн ангилалд О.Чинбат дасгалжуулагчтай Монголын “Жүдо академи”-ийн тамирчид тэргүүлж, Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, Ц.Алтанцог дасгалжуулагчтай Хэнтий аймгийн багууд мөнгө, хүрэл медаль хүртжээ.
Харин залуучуудын ангилалд Ц.Шийрэв дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны жүдочид түрүүлж, Р.Анхбаатар, Д.Баярмагнай дасгалжуулагчтай Монголын “Жүдо академи”, гавьяат дасгалжуулагч Г.Энхбаяр дасгалжуулагчтай “Женко” клубийн тамирчид мөнгө, хүрэл медалийн эздээр тодорлоо.
Д.Өлзий