Чөлөөт бөхийн бүсгүйчүүд 2015 онд 47 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-21 16:57:44

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн тамирчид 2015 онд хилийн чанадад болсон тэмцээнээс нийтдээ 47 медаль хүртжээ.

Рио-2016” зуны олимпийн XXXI наадам ойртсоор байгаа энэ мөчид манай улсаас Бразилийг зорих олимпийн эрхээ 15 тамирчин албан ёсоор өвөртлөөд байгаагаас чөлөөт бөхийн тамирчид 6 эрх авсан юм. Түүнээс хоёр нь эмэгтэй тамирчин. 2016 онд олимпийн эрх олгох 3 өрсөлдөөн бий. Тухайлбал, 2016 оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт болно. Харин чөлөөт бөхийн 2015 оны ДАШТ-д зодоглосон дэлхийн аварга Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Түүний зодоглосон 60 кг нь олимпийн бус жин юм. Тэрбээр ирэх онд жин буурч 58 кг-д өрсөлдөнө. Харин энэ жинд дотооддоо өрсөлдөгч нар олон бий.

2015 онд чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид 275 өдрийг 489 удаагийн бэлтгэлд хамрагдаж өнгөрүүлжээ. Нийт 489 удаагийн бэлтгэлд 207 өдөр, 1094 цагийг зарцуулсан байна. Мөн тэд 2015 онд гадаадад болсон 10 тэмцээнд, мөн дотооддоо 3 тэмцээнд хүч үзсэн юм. Эдгээр тэмцээнээс эмэгтэй тамирчид зөвхөн хилийн чанадаас 16 алт, 9 мөнгө, 22 хүрэл нийт 47 медалийг авсан байна. Ирж буй олимпийн жилд эмэгтэй бөхчүүд улам өндөр амжилт үзүүлж олимпийн медаль хүртэх том хариуцлага хүлээж байгаа билээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ