Арванхоёрдугаар сарын 23-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2015-12-23 09:10:48

09.00 цагт Аж үйлдвэрийн яамны 3 давхарын хурлын зааланд дэлхийн бизнес инкубаторын өдөрт зориулсан арга хэмжээ эхэлнэ.

10.00 цагт Хангарди ордны 14 давхарт Нийслэлийн Цэргийн штабаас 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэх, хамт олноо хошуучлан ажилласан шилдэг алба хаагчдад шагнал гардуулах арга хэмжээ "Соёлын төв өргөө"-нд болно.

11.00 цагт Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Азийн бүс нутгийн уулзалт семинарт оролцож буй сонгуулийн байгууллагатай санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ СЕХ-ны байранд болно.

11.00 цагт Уул уурхайн сайд Уул уурхайн яамны хурлын танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт "Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд тоног төхөөрөмж нийлүүлэх үйл ажиллагаа Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежийн байранд болно.

12.00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Намын удирдлагууд өөрийн байрандаа мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “В” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт “Б” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ