2018 онд АШУҮИС сургалтын эмнэлэгтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2015-12-23 13:24:03

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар барих Анагаахын сургуулийн эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Их сургуулийн сургалтын эмнэлэг барих төслийг 2010 оноос боловсруулж, БСШУЯ, тухайн үеийн ЭМЯ-ныхан хамтран 2012 онд Японы талд хүргүүлж байжээ. Ингээд 2013 оны есдүгээр сард Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд найман га газрыг гаргасан байна. Энэ хугацаанд сургалтын эмнэлэг байгуулах судалгааг Япон, Монголын тал хамтран хийжээ.

Их сургуулийн эмнэлэгт 150 ортой, дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, гэмтэл согог, мэдрэл, яаралтай тусламж үзүүлэх клиниктэй, орчин үеийн Япон стандартын эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмж, мэдээллийн системтэй байхаар төлөвлөжээ. Энэ эмнэлэг нь Баянзүрх дүүргийн иргэдээс гадна нийслэл, цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх юм.

Эмнэлгийн барилгыг гүйцэтгэхээр “Канто констракшн” компани шалгарсан бөгөөд барилгын ажлыг ирэх онд эхлүүлж, 2018 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулах аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ