Б.Төрболд сонирхогчийн сумо бөхийн Ёкозүна болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-23 16:10:49

Японы сонирхогчийн сумо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Токио хотноо болж Монгол Улсын иргэн Б.Төрболд түрүүлэв.

Тэрбээр шөвгийн барилдаанд энэ жилийн дэлхийн аварга Курокаваг өвдөг шороодуулж шинэ аварга болжээ. Б.Төрболд энэхүү тэмцээнд түрүүлснээр сонирхогчийн сүмо бөхийн тэмцээнд түрүүлж Ёкозүна цол хүртсэн анхны монгол бөхөөр тодорлоо. Японы Нихон их сургуулийн гуравдугаар дамжааны оюутан Б.Төрболд нь ирэх 2016 онд сургуулийнхаа сумогийн шигшээ багийн ахлагчаар томилогдон ажиллахаар болжээ. Тэр хоёр жилийн өмнө Японы аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан бөгөөд өнгөрсөн жил гэмтлийн улмаас барилдаагүй байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ