Нийтийн тээврийн компаниудад шаардлага хүргүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-24 11:55:25

Нийслэлийн тээврийн газар нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг “Тэнүүн дэлгэр” болон “Сутайн буянт” компанид “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэн гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ”-гээ мөрдөж ажиллах шаардлага хүргүүлжээ.

“Тэнүүн дэлгэр” компани нь шугам замд эвдэрсэн эсхүл замын хөдөлгөөнд саад учруулан зогссон нийтийн тээврийн хэрэгслийг цаг алдалгүй замаас чөлөөлөх ажлыг хуваарийн дагуу гүйцэтгээгүй, 18 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй зэрэг зөрчил гаргасан байна.

Харин “Сутайн буянт” компанийн жолооч нар 24 зам, тээврийн осол гарснаас 18 хүнийг гэмтэж, 2 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 3 иргэнийг амь насыг хохироожээ. Мөн  7 тээврийн хэрэгслийг шалтгаангүйгээр үзлэгт хамруулаагүй аж.

Тиймээс Нийтийн тээврийн газраас дээрх 2 аж ахуйн нэгжийг зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүсэн бөгөөд шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлахыг анхааруулсан байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ