Завханд нүүрсний нөөц илэрчээ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 15:00:16

"Цэцэнс” групп өөрийн хөрөнгөөр Завхан аймагт сансрын тандан судалгааны болон геологи хайгуулын ажлыг хийжээ. Хайгуулын үеэр Завхан аймгийн зургаан сумын 10-аад газарт нүүрсний илэрц гарсан байна.

Үүнээс гурван газарт нүүрсний томоохон орд газар байх боломжтой гэсэн судалгааг геологич, инженерүүд гаргаад буй юм. Нарийвчилсан судалгааг бүрэн хийсний дараа хэдий хэмжээний нүүрсний нөөцтэй нь тодорхой болох юм.

Өнөөдөр Завханчууд жилдээ 10 гаруй тэрбум төгрөгийг түлээ нүүрсэндээ зарцуулж байна. Энэ их мөнгө нүүрсний уурхайтай зэргэлдээх аймгуудын хөгжлийн мөнгө болон урсан орж байгаа юм. Бидний нэг зорилго бол энэ их хөрөнгийг аймгийнхаа эдийн засгийн хөгжилд зарцуулах явдал юм хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ