Есдүгээр сарын 11-нд болох үйл явдал

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-09-11 10:13:51

09:00 цагт Бие бялдар сэргээн засах судлалын Монголын нийгэмлэг /ББСЗСМН/-ийн 10 жилийн ойд зориулсан Олон улсын хурал “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд болно.

10:30 цагт Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадмын нээлт Спортын төв ордонд болно.

11:00 цагт Л.Гансүх нарын өмгөөлөгч “Үндэсний мэдээллийн төв”-д цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Нээлттэй Нийгэм Форумаас Дэлхийн улс орны төсвийн ил тод, хариуцлагатай байдал ба иргэдийн оролцооний түвшинг тодорхойлдог “Нээлттэй Төсвийн Судалгаа-2015” дахь Монгол Улсын дүнг танилцуулах хэвлэлийн хурал "Монгол ньюс" Мэдээллийн төвд болно.

11:00 цагт Монгол Японы бизнес түншлэлийн уулзалт-үзэсгэлэн Чингис зочид буудлын "Khaan Hall" танхимд болно.

11:00 цагт "Тарваган тахал өвчний үед авах хариу арга хэмжээ" сэдэвт үзүүлэх сургуулилт Яармагийн авто тээврийн шалган бүртгэх товчооны дэргэд болно.

11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2015 оны эхний 8 сарын байдын талаар Үндэсний статистикийн хорооноос өөрийн байранд мэдээлэл хийнэ.

11:00 цагт Жанжин клубт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Баянзүрх дүүргийн иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан уран бүтээлийн тоглолтоо сонирхуулж, зарим өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ.

11:30 цагт Чойжин ламын сүм музейд “Өндөр гэгээн Занабазарын хосгүй үнэт бүтээлүүд” үзэсгэлэн, цомгийн нээлт болно.

12:00 цагт МҮЭХ-ноос Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2015-2016 оны гурван талт улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг шаардан ирэх даваа гарагт жагсаал зохион байгуулах талаар МҮЭХ-ны 4 давхрын зааланд мэдээлэл хийнэ.

12:30 цагт Гал үндэстэн холбооноос цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал хийнэ.

14:00 цагт Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын малын ерөнхий эмч нарын V уулзалт Чингис хаан зочид буудлын хурлын зааланд болно.

14:30 цагт "Монголын соёл, урлагийн ажилтны өдөр"-т зориулсан хүндэтгэлийн хурал Улсын Драмын Эрдмийн Театрт болно.

17:00 цагт МУЭ-ийн гишүүн зураач, Дашпунцагийн Сандагдоржийн бие даасан уран бүтээлийн "Таалахуй" үзэсгэлэнгийн нээлт  "Зайсан скуэр" төвийн 3 давхарт байрлах "АртиКоур" галерейд болно.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд